Байгууллага бүр 50 метр газарт цэвэрлэгээ, ариутгал хийнэ

404
Аймгийн Онцгой комисс гуравдугаар сарын 04-ний өдөр хуралдав. Энэ үеэр"Ковид-19” халдварынэрсдэлээс хамгаалах,урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлынталаар хэд хэдэн асуудал хэлэлцлээ.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон орон нутгийн авто замын хөдөлгөөнийг нээсэн. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн хурлаар Ховд аймгийн төвөөс Улаанбаатар хот, сумдын чиглэлд авто замын зорчих хөдөлгөөний урсгал ямар түвшинд байгаа талаар цаг үеийн мэдээлэл солилцов. Улмаараймгийн хэмжээндавтозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхзорилгоорбайгуулсанбайнгын болон түр постын үйл ажиллагааг гуравдугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд эрчимжүүлэн хяналт тавьж ажиллахаар боллоо.
Мөн "Ковид-19” халдварын болзошгүй эрсдэлийн үед ашиглах зорилгоор “Цагаан-Уул” амралтын газрыг тусгаарлах байрны зориулалтаар бэлтгэхээр болсон.
Төрийн ба хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, сургуулийн дотуур байр, спорт заал зэрэгбарилга байгууламжийгшаардлагатай тохиолдолд ашиглахзорилгоорбэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллахаар шийдвэрлэв.
Түүнчлэн аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шашны хурал цуглаан болон аварга малчин, тариаланчдын шагнал гардуулах үйл ажиллагааг түр хугацаанд зохион байгуулахыг хориглов.
Энэоны 03 дугаар сарын 15-ны өдөр нүүрс тээвэрлэлт эхлэхтэй холбогдуулан “МоЭнКо” ХХК-ийн зүгээс Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэлтхийж буй жолооч нарыг "Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыгхангах зорилгоор эмнэлгийн хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлж бэлтгэл хангажээ.Үүнтэй холбогдуулан бэлтгэл, бэлэн байдалдхяналт тавих, үнэлгээхийх  8-9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж ажиллахаар төлөвлөж байна.
Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу 50 метр газарт цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.
Мөн "Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэхзорилгоор зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нэлээд хандив олгож байгаа. Эдгээр хандивын тоо хэмжээг нэгтгэн гаргаж, улсын болон аймгийн Онцгой комисст танилцуулахаар болсон юм.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn