Хамгаалалтын хувцасны нөөц бүрдүүлэхэд анхаарна

455

Ховд аймгийн Онцгой комисс хоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдлаа. 
Хурлынүеэр хоёрдугаарсарын11-ний өдөрБаян-Өлгий аймгийн Өлгий хотод шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнчшинжилгээний хариу сөрөг гарсан болохыг мэдээллээ.
Гэхдээ шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлыг орон нутагтаа эрчимжүүлэн ажиллах нь зөвгэж албаныхан үзэж байна. 
Ховд аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Цаашид ч мөн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс хамгаалах ажлыг үе шаттай зохион байгуулна гэж албаны эх сурвалж онцоллоо.  
Түүнчлэн шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх нэгаргабол амны хаалт тогтмол хэрэглэх. Тиймээс орон нутгийн оёдлын үйлдвэр, цехүүдийг түшиглэн амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн.
Цаашид хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл \автобус\зорчигчдообуулгаж, ачаа тээшээ бүрэн тараасны дараа ариутган халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах, Хөшөөтийн уурхайн нүүрс тээвэрлэлтийгзогсоосон учраас жолооч нарын одоогийн хаяг, байршлын судалгааг нарийвчлан гаргах,эмнэлгийн хэрэгсэл,хамгаалалтынхувцаснынөөц бүрдүүлэхэд анхаарах зэрэг хэд хэдэн саналыгэнэ удаагийн хурлаар хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргасан юм.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn