Хүүхэд хамгааллын эргүүл ажиллуулах санал гаргав

476

Ховд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр байгуулсан “Шуурхай ажлын хэсэг” хоёрдугаар сарын 13-ны өдөр цаг үеийн асуудлаар хуралдлаа.
Хурлын хүрээнд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд мэргэжлийн байгууллагуудын  хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл солилцсон юм.
Энэ үеэр шуурхай ажлын хэсгийнхэн орон нутагт амны хаалт үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлж, бэлэн болсон амны хаалтыг өдөрт 2 удаа татан авч, иргэдэд нийлүүлэхэд анхаарч ажиллахаар болов.
Түүнчлэн хурлын үеэр “Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын хамтын ажиллагааны төлөвлөгөө”-г урьдчилсан байдлаар хэлэлцэж санал авлаа.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосонтой холбогдуулан бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээх, үл хайхрах байдал гарч буй. Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд 0-5 хүртэлх насны хүүхэдтэй ажилтны нийгмийн асуудалд анхаарч, гэр бүлдээ цаг гаргах, богиносгосон цагаар ажиллах боломж бүрдүүлэх шаардлагатай гэх саналыг оролцогчид хэлэв.
Мөн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн судалгаа хийж, хаяг байршлын зураглал гаргах, улмаар хүүхэд хамгааллын эргүүл ажиллуулах зэрэг хэд хэдэн санал уламжилсан юм.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn