Төрийн босго давахгүй ч түмний тархийг угаах нь

30
УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хянаж байгаа. Хуулийн хугацаанд багтаж 208 иргэн бие даан нэр дэвшинэ хэмээсэн байдаг. Гэхдээ тэд албан ёсоор нэр дэвших эрх нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталгаажна. Гэвч дээрх 208 иргэний жагсаалтаас харахад Монгол төрийн босго давахгүй ч, түмний тархийг угаах нь гарцаагүй боллоо. Тиймээс л өдгөө олон нийт цахим орчинд тэдний ихэнхийг гоочилж, муучилж байна.
Хэдийгээр бие даан нэр дэвшинэ хэмээн сонгогдох эрхээ эдлэж буй боловч төрийн түшээ болох шалгуур үзүүлэлтийг нэмэхгүй бол хэн дуртай нь УИХ-ын гишүүн болно гэх мөрөөдлөө биелэл болгохыг хүсдэг болж. Үүний цаана тэдний материалыг хянахаас эхлээд цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд гарлагатайн дээр эз нь таараад нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авбал яах вэ.
Бие даах тухайгаа мэдэгдсэн Г.Баасан, М.Чингисхаан, Х.Бээжин, Л.Өнөрчимэг, Нара, Г.Майцэцэг, Ц.Пүрэвхүү, Ц.Амарбаясгалан, Г.Ганхуяг, М.Ичинноров гээд цахим орчинд нөлөөлөл ихтэй, тэмцэгчдээс эхлээд төрд зүтгэчих боломжит хэн нэгний саналыг хуваах, сонгогчдыг төөрөгдүүлэх зэргээр нөлөөх нь гарцаагүй. Тэгэхээр бие даагчдийн хувьд энэ удаагийн сонгуульд сонгогчдын тархийг угааж, санал хуваах зорилготойгоор олноороо бүртгүүлж байх магадлалтай. Өмнөх буюу УИХ-ын 2020 оны сонгуульд нэг тойрогт ижил нэрт амьдаанууд өрсөлдсөн түүх нэлээд бий. Түүнчлэн намуудын хагарал, хувийн үзэл бодолдоо үнэнчээр үлдэх гэсэн бодлоготой хүмүүсийн сүрийг ч дарж байгааг үгүйсгэх аргагүй. Товчхондоо бүгд “БИЕ ДААГЧ” гэдэг статустай гэсэн үг. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд аснуудаас эхлээд одоогийн Ерөнхийлөгчийн зөвлөхүүд ч бие даахаар бүртгүүлээд байгаа билээ. 

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn