Шинэ коронавирус мутацид орсон байх магадлалтай байна

368
Хятадын эрдэмтдийн баг шинэ коронавирусний хоёр гол төрлийг илрүүлж, тэдгээрийн нэг нь нөгөөгөөсөө илүү халдварлах чадвартай болохыг тогтоосон байна. Хятадын “National Science Review” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурдсанаар, мэргэжилтнүүдийн баг вирусний 103 сорьцын генд дүн шинжилгээ хийж, тэдгээрийг “L”, “S” гэх хоёр төрөлд ангилжээ. “L” төрөл нь “S”-ээсээ илүү идэвхтэй байсан бөгөөд нийт сорьцод эзлэх хувь 70 байжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, “S” нь “L”-ийнхээ өмнөх хувилбар байх магадлалтай бөгөөд "S”-ийн генийн онцлогууд нь сарьсан багваахайнаас ялгасан вирусийнхтэй төстэй байсан ажээ. “S” төрөл хэрхэн хувьсаж илүү хор хөнөөлтэй “L” төрөл болсон нь тодорхойгүй байна гэж мэргэжилтнүүд Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ.
Тэдний хэлснээр, халдвар авсан өвчтөнүүдийн дийлэнх нь нэг төрлийн вирусээр халдварлажээ. Харин Ухань хотод аялахаар ирсэн АНУ-ын иргэн болон өөр нэгэн хүнээс хоёр төрөл хоёулаа илэрсэн байна. Мэргэжилтнүүд вирусний генийн судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай гэдгийг онцлоод, цаашид уг вирус дахин мутацид орж болзошгүйг анхааруулжээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn