Итали улс бүхэлдээ хөл хорионы дэглэмд шилжлээ

526
Коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор Итали даяар хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах болсноо тус улсын ерөнхий сайд Жюзеппе Конте өчигдөр зарлажээ. Хоёр хоногийн өмнө Италийн умард бүс нутагт тогтоосон хөл хорионы дэглэмийг хангалтгүй гэж үзээд ийм өргөтгөсөн арга хэмжээ авахаар болсон байна.
“Өнөөдрийн хамгийн зөв шийдвэр бол гэртээ байх. Итали орны ирээдүй бидний гарт байна. Бидний гар урьд өмнө хэзээ ч үүрч байгаагүй  их хариуцлагыг өнөөдөр үүрч байна” гэж Конте мэдэгджээ. Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл Италид амьдарч байгаа бүх хүн зөвхөн ажилд явах, эмнэлэгт очих зорилгоор л гадагшаа гарах болж байна.
Өнгөрсөн долоо хоногт гуравдугаар сарын 15-ныг хүртэл хаагдсан бүх шатны сургуулиудын хоригийг дахин сунгахаар болжээ.
Италид Covid-19 вирусийн анхны халдварын тохиолдол хоёрдугаар сарын 21-ний өдөр Милан хотод илэрч байв. Тэр цагаас хойш нийт 9,172 тохиолдол бүртгэгдэж, 463 хүн нас бараад байна. Коронавирусийн гамшигт автсан үзүүлэлтээрээ Итали улс дэлхийд Хятадын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Ерөнхий сайд Жюзеппе Конте өчигдөр өглөө хэвлэлд ярихдаа дэлхийн хоёрдугаар дайны үед Британийн ерөнхий сайд Уинстон Черчиллийн хэлсэн үгийг эш татсан юм. “Энэ бол бидний хамгийн харанхуй цаг үе. Гэхдээ бид үүнийг давах болно” гэж тэр “La Republica” сонинд ярихдаа хэлжээ.
Өчигдөр Италийн хөрш Испани улсад коронавирусийн халдварын тоо огцом нэмэгдсэн байна. Ням гарагт тус улсад халдварын тохиолдлын нийт тоо 589 байсан бол ганцхан өдрийн дотор 999 болж нэмэгджээ. Испанийн эрүүл мэндийн сайд Мадрид хотод шуурхай хуралдаан зарлаж, нөхцөл байдлыг хэлэлцсэн байна.

Р.Төмөр
Эх сурвалж: Reuters

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn