Коронавирусийн халдвараас болгоомжилсон сайд Ангела Меркельтэй гар барихаас татгалзав

79
Германы засгийн газрын дотоод хэргийн сайд Хорст Сихофер өчигдөр цагаачлалын асуудлаар хуралд оролцохдоо канцлерь Ангела Меркельтэй гар барихаас татгалзсан нь хэвлэлийнхний анхаарлыг татжээ. Меркель ч яагаад ингэснийг нь ойлгоод гараа татаж авсны дараа хоёул инээлдсэн байна.
Сүүлийн өдрүүдэд Герман улсад шинэ коронавирусийн халдварын тоо нэмэгдэж, эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүд иргэдэд гар барьж, тэврэлдэж мэндчилэхээс зайлсхийхийг зөвлөж байгаа юм.
Сүүлийн байдлаар тус улсад Covid-19 вирусийн халдварын нийт 157 тохиолдол илэрсний дотор нийслэл Берлин хотод анхны тохиолдол бүртгэгдсэн байна.
Германы хөрш Франц улсад мөн гар барьж мэндчилэхгүй байхыг иргэдэд зөвлөж байгаа. Үүнээс гадна хацар дээрээ хий үнсэж мэндчилдэг заншлаа ч түр орхихыг анхааруулж байна.
Европын коронавирусийн тархалтын төв болсон Итали улсад газрын дундад тэнгисийн сав газрын уламжлалт соёл болсон хацар дээр үнсэж мэндчилэх дадал зуршлыг хэрхэх тухай маргаан ид өрнөж байна. Сүүлийн байдлаар Европын Холбооны нийт 18 улсад 2,100 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, 38 өвчтөн нас бараад байгаа юм.
 
Р.Төмөр
Эх сурвалж: AFP
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn