“Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе" уралдаан зарлалаа

400

Ховд аймгийн 17 сумын өсвөр үе, залуучууд, иргэдийн дунд "Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе" уралдаан зарлажээ. Угийн бичгийг өрх бүр хөтөлж хэвших, ураг төрөл дотроосоо гэрлэхийн хор уршгийг танин мэдүүлэх, цус ойртолтоос хамгаалах, гэр бүлийн улмажлалт соёлыг түгээн дэлгэрүүлэхэд энэхүү уралдааны зорилго чиглэж буй. Тус уралдааны үйл ажиллагаа тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Уралдаанд оролцох хүсэлтэй иргэд өөрийн гэр бүлийн угийн бичиглэлээ үйлдэнэ. Ингэхдээ өөрийн гэр бүлээс төрсөн хүүхэд, тэдгээрээс уламжилсан бүх хүмүүсийг хамгийн ахмадаас эхлэн үе удмын буурах дарааллыг баримтлан угийн бичиглэлд хамруулна. Өөрөөсөө дээш үе удмын угийн бичиглэлийг нөхөр, эхнэрийн талаар дээш нь салбарлуулан өсөх дарааллыг баримталж, 5 болон түүнээс дээш үе хүртэл хөтөлнө. 
Нэгдсэн байдлаар тогтоосон угийн бичгээ “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн заавар”-т тулгуурлан зураглал хэлбэрт оруулж, osarangoo0208@gmail.com хаягаар ирүүлэх боломжтой. Тавигдах шаардлагын тухайд өрх бүр угийн зураглал гаргасан байх, зөвхөн Ховд аймгийн харьяат гэр бүл оролцох гэжээ. Тус уралдааны үйл ажиллагааг Ховд аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Нийтийн номын сан хамтран зохион байгуулж байна. Зохион байгуулагчдын зүгээс уралдаанд оролцогчид нь гэрийн хаяг,  холбоо барих утасны дугаараа тодорхой бичиж дээрх цахим хаягаар илгээх ёстой гэж анхаарууллаа. Энэхүү уралдааныг Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой аж. Уралдааны тэргүүн байрт шалгарсан иргэдэд өргөмжлөл, 100 мянган төгрөг олгох юм. Харин дэд байрт шалгарсан иргэдэд өргөмжлөл, 50 мянган төгрөг олгоно гэж албаны эх сурвалж мэдээллээ. Иргэд тус уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг 99011185, 99028481, 88016832 утсаар холбогдон авах боломжтой.

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn