Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 11 дэх жилдээ зарлалаа

Багийн төрөлд тэргүүн байр эзэлсэн баг цом, өргөмжлөл, 3 сая төгрөгийн мөнгөн шагналтайгаас ганцаарчилсан төрөлд эхний таван байранд шалгарсан оюутнуудад гадна уламжлал ёсоор ХААН Банканд ажилд орох урилга гардуулна гэдгийг дуулгахад таатай байна.
Олимпиадын бүртгэл 4-р сарын 29-ний өдөр хүртэл болох тул сургуулиуд оролцох багуудынхаа материалыг recruiters@khanbank.com цахим хаяг руу ирүүлнэ үү. Үүнд,
- Иргэний үнэмлэх
- Оюутны үнэмлэх
- Багийн бүх гишүүнийг багтаасан сургуулийн тодорхойлолт
- Бүртгэлийн хуудас (доорх загварын дагуу)
Ирээдүйн банк, санхүүгийн салбарт манлайлах мэргэжилтэн та 6500 гаруй ажилтантай Монгол Улсын хамгийн том банк болох ХААН Банкнаас ажлын гараагаа эхлэхийг хүсвэл түвшинд хүрэхийг хүсэж байвал энэхүү олимпиадаас бүү хоцроорой.
Олимпиадын удирдамж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
ХАМТДАА МЭДЛЭГЭЭ ӨСГӨЕ