“Ховд эко цемент”-ийн үйлдвэр барихаар 300 орчим хүн ажиллаж байна

463

Жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн цементийн хэрэглээг бүрэн хангах хүчин чадалтай “Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу өрнөж байна. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн 40 гаруй бүрэлдэхүүн, барилгын суурь босгох ажилд 300 орчим хүн ажиллаж буй. Үүний 80 орчим хувь нь орон нутгийн иргэдээс бүрдүүлжээ. “Ховд эко цемент”-ийн үйлдвэр байгуулснаар 280 орчим тогтмол ажлын байр бий болно. Мөн барилгын материалын гол түүхий эд болох цементийн үнийг хоёр дахин бууруулах боломж бүрдэх аж. Үүний зэрэгцээ орон нутагт шинээр барьж байгаа барилга, орон сууцны үнийг 40 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж албаныхан үзэж байгаа юм. Одоогоор цементийн үнэ өссөн, гаднаас тоног төхөөрөмж оруулж ирэх ажил түр саатсан зэрэг асуудал байгаа ч барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.




Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn