Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагааг түр зогсоов

357
Ховд аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагааг 03 дугаар сарын 03-15-ны өдөр хүртэлх хугацаанд түр зогсоохоор шийдвэрлэв.
Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/122 тоот захирамжийн дагуу "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, караоке, зоогийн газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 03-15-ны өдөр хүртэлх хугацаанд түр зогсоохоор болжээ.  
Тус шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, иргэд олон нийтэд мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулах талаар сумдын Засаг дарга, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар, аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосон байна.
Мөн улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосон аж. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn