Дэлхийн хамгийн баян 20 эрхэм нэг өдрийн дотор 78 тэрбум ам.долларыг алджээ

326
Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гол индексүүд пүрэв гарагийн арилжаа хаагдах мөчид огцом унасны улмаас дэлхийн хамгийн баян 20 эрхэм нэг өдрийн дотор 78 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Ийм үнэлгээг “Forbes” сэтгүүл гаргасан байна. 
“Amazon” компанийн тэргүүн Жефф Безос хамгийн их хохирол амсжээ. “Amazon” компанийн хувьцаа 8 хувиар унаж, 8 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Францын LVMH компанийн Ерөнхий захирал Бернер Арногийн хөрөнгө нэг өдрийн дотор 7.7 тэрбум ам.доллароор багасжээ.
Энэ жагсаалтад мөн “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг, тэрбумтан Ларри Эллисон нар багтжээ. Тэдний хөрөнгө 5.7 болон 5.6 тэрбум ам.доллароор тус бүр буурсан байна.
Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гол индексүүд пүрэв гарагийн арилжаа хаагдах мөчид 9 гаруй хувиар огцом унасан нь 1987 оноос хойших хамгийн том уналт байсан бөгөөд үүнд коронавирусний тархалттай холбоотой болгоомжлол нөлөөлжээ.

Э.Аянзаяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn