Б.Баасандорж: Хувцас урлахдаа тухайн хүний биеийн онцлогийг тодруулахыг зорьдог

384

Хөдөө орон нутагт өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй зарим иргэний ажил үйлс, цаашдын зорилтын талаар сурвалжиллаа. Ховд аймгийн Цэцэг сумын иргэн Ж.Баасандорж 20 гаруй жил оёдолчноор ажиллаж байна. Тэрээр 2016 онд сумандаа “Цэцэг нуурын долгион” цех байгуулж, иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн загвар, хийц бүхий төрөл бүрийн оёдлын үйлчилгээ үзүүлдэг болжээ. Тус оёдлын цех одоогийн байдлаар 6 төрлийн машин, тоног төхөөрөмж ашиглаж байна.
4-5 хүнийг ажлын байраар хангах боломжтой

Иргэн Б.Баасандорж 2018 онд Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, оёдлын үйлчилгээгээ өргөжүүлсэн байна. Тэрээр оёдлын цех ажиллуулж эхэлснээр нэг хүнийг тогтмол ажлын байраар хангадаг болсон. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх замаар 4-5 хүнийг ажлын байраар хангах боломжтой гэж хэллээ.
Мөн иргэн Б.Баасандорж хэлэхдээ: Би залуу эмэгтэйчүүдэд оёдол хийхийг зааж сургах дуртай. Манай оёдлын цехэд ажиллах замаар туршлага хуримтлуулж, улмаар сум орон нутагтаа бие даан ажилладаг болсон олон эмэгтэй бий. Оёдолчин хүнд мэдрэмж, ур чадвараас гадна тэвчээр маш чухал. Би ямар нэгэн зүйл оёж эхэлсэн бол дуусгах гэж цаг хугацаа харгалзахгүй хөдөлмөрлөдөг. Энэ нь ч үр дүнтэй санагддаг. Сум орон нутгийн иргэд ихэвчлэн монгол дээл, гэрийн бүрээс зэргийг захиалгаар хийлгэж байна. Би хувцас урлахдаа тухайн хүний биеийн онцлог,давуу талыг тодруулан харуулахыг зорьдог. Энэ л миний ажлын сайхан тал гэж боддог гэв.

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn