“Худалдаа 100” аян өрнөж байна
Монгол Улсад Худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан орон нутгийн бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, урамшуулах,алдаршуулах,үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бий болгох, бүтээлч ажил өрнүүлэх зорилгоор Ховд аймагт “Худалдаа 100” аян өрнүүлж эхэллээ.
Ховд аймгийн хэмжээнд худалдаа, үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1330 аж ахуйн нэгж бий. Үүнээс 690 орчим аж ахуйн нэгж нь тогтмол, хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
ИймээсХовд аймагт үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төвүүдэд “Худалдаа 100” аяны тугийгтусгай хуваарийн дагуухүлээлгэн өгч, бүтээлч ажил өрнүүлэхийг уриалж буй.
Энэ хүрээндтус аянышилжин явахтугийг хүлээн авсан эхний байгууллага бол “Эвийн хүч” худалдааны төв юм. Энд 200 гаруй иргэн худалдаа эрхэлж байна.
Ийнхүү шилжин явах тугийг хүлээн авсан тухайн байгуулллага, хамт олон цаашид иргэд олон нийтэд чиглэсэн урамшуулалт худалдаа зохион байгуулах ба орчны тохижилтыг сайжруулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг шинээр санаачлан, үе шаттай хэрэгжүүлэх юм.
“Худалдаа 100” аяны үйл ажиллагаа долоодугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн ба ирэх 12 дугаар сар хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Шилжин явах тугийг нэг байгууллага 3-5 хоногийн хугацаанд хадгалж, бүтээлч ажлуудаа хэрэгжүүлнэ.
Улмаар аяны үр дүнд аймаг орон нутгийн зүгээс шилдэг байгууллагыг шалгаруулах бөгөөд худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа, хөдөлмөр зүтгэлийг алдаршуулахаар төлөвлөжээ.