З.Мэндсайхан сайд нутгийнхнаа тойглож явна

9

Н.Учралын Засгийн газрын Сангийн сайдаар сонгогдсон З.Мэндсайхан сайд Ховдын угшилтай. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд Ховд, Увс, Говь-Алтай зэрэг баруун бүсээс сонгогдсон нэгэн. Улсын их ажлын хажуугаар З.Мэндсайхан сайд Ховд аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг бөгөөд Сангийн сайдаар томилогдсоныхоо дараа нутгийн алдартай бөхчүүд, УИХ-ын гишүүд зэрэг нутгийнхаа нэр хүндтэй хүмүүсийг тойглож, дайлж явна.
Шинээр томилогдсон Сангийн сайдад төсвийн орлого тасарсан, орлого буурсан, төсөв нь алдагдалтай цаг үед улсынхаа төсөвт санаа зовниж суух их ажлын хажуугаар нутгийнхнаа ч марталгүй тойглож явааг нь албан тушаалтай болоод нутгийнхнаа гэж явна хэмээн улс төрийн хүрээнд жиг, жуг гэлцэнэ.
Ховд аймгийн нутгийн зөвлөлийн цайллагын үеэр үндэсний бөхийн улсын аварга О.Хангайг Ховд аймгийнхаа нутгийн зөвлөлийн дэд дарга болгосон талаар ч сошиал орчинд шуугиж эхэлж. О.Хангайгийн хувьд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөгөөд 2022 оны Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмаар 1024 бөхийн барилдаанд өвдөг шороодолгүй 10 даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн байдаг. Ийнхүү шинэхэн Сангийн сайдын нутгийнхаа нэр хүндтэй, олон хүндлэгдсэн хүмүүсээр хүрээгээ тэлж, нутгийн зөвлөлдөө багтаасан нь 2028 оны сонгуулиа бодож яваагийн илрэл гэж намын нөхөд нь ил, цагаан ярьж эхэлжээ. Сонирхуулахад, Сангийн сайд З.Мэндсайхан нь Монгол Улсын манлай уяач гэдгийг олон нийт тэр бүр мэддэггүй билээ.

https://news.mn/r/2873752/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn