Ж.Хайдав аймгийнхаа ногоон байгууламжийн ажлын эхлэлийг тавьсан

485



Ховд аймгийн төвд Ж.Хайдавын нэрэмжит гудамж, хүндэтгэлийн цогцолбор байгуулж, нээлтээ хийлээ.  Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс сургуулийн дэргэд, гурван замын уулзвараас Буянт голын бага гүүрний замын уулзвар хүртэлх газрыг Монгол Улсын Байгаль орчны тэргүүний ажилтан, ахмад дайчин Жарантайн Хайдавын нэрэмжит гудамж болгосон. Үүнтэй холбогдуулан дурсгал хүндэтгэлийн цогцолборын нээлтийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү цогцолборыг Ж.Хайдав агсны үр хүүхдүүд санаачлан аавынхаа мэндэлсний 100 насны ой болон бусад түүхт ойн хүрээнд20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү бүтээн босгожээ.   

Ж.Хайдав нь 1946 оноос эхлэн Ховд аймгийн ойн ангийн анхны байцаагч, даргаар ажиллаж байхдаа хот тохижуулах төлөвлөгөөний дагуу ойн бүс, ногоон байгууламжийг бий болгох зорилгоор ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг анх хариуцан хийж байв.

Тухайн үедбаярнаадмын талбай, хотын ойн бүсийн зураг гаргаж, Эрдэнэбүрэн сумын “Өвдөг” гэх газраас 5000 ширхэг мод авч ирсэн. Улмаар наадмын шинэ талбайд 1300, зам дагуу 3700 ширхэгмодыг хамт олон, иргэдийн оролцоотой тарьж ургуулснаар Ховд аймгийг цэцэрлэгжүүлэх их ажил эхэлсэн түүхтэй.  

Ж.Хайдавын гэргий Т.Шиймаа нь мөн аймгийнхаа ойн бүс, ногоон байгууламжийг бий болгоход гар бие оролцож байжээ.

Тэрээр ойн бүсийн анхны сахиулаар ажиллаж байгаад, 1972 онд байгуулсан Ой агнуурын аж ахуйн Мод үржүүлгийн талбайн сахиул, цэцэрлэгчийн ажил хийж байсан аж.Тухайн үеднутгийнхаанэлээд олон хүнийг мод бут тарих, үржүүлэх ажилд сургажээ. Түүний шавь нарын нэг бол Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан Д.Цэндсүрэн юм.    

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn