Мал сүрэг шүлхий өвчингүй болох нь батлагджээ

388



Монгол Улсын баруун бүсийн мал сүрэг шүлхий өвчингүй, вакцин хэрэглэдэггүй болохыг нотлох“ийлдэс судлалын тандах шинжилгээ”-ний ажлыг баруун бүсийн долоон аймагт зохион байгуулсан.  

Тандах шинжилгээний хүрээнд Ховд аймгийн 16 сумын 64 өрхийн 397 хонь, 423 ямаа, 204 үхэр, нийт 1024 малаас дээж (сорьц) авчээ.

Ховдаймгийн Мал эмнэлгийн газар, сумдын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч, тархвар зүйч, малын эмч нар дээж (сорьц) авах ажлыгөнгөрсөн тавдугаар сарданх удаа гардан зохион байгуулснаараа онцлогтой байлаа. 

Мал эмнэлгийн лабораторид шинжилгээний“ELISA”аргаар 1024 дээжид шинжилгээ хийхэд, 100 хувь сөрөг дүн үзүүлж, тус бүс нутаг шүлхий өвчнөөр тайван болох нь батлагдлаа гэжХовд аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn