1-6 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахимаар зохион байгуулах хугацааг сунгалаа

388

Одоогийн байдлаар Ховд аймгийн eрөнхий боловсролын 25 сургуулиас Мөст, Үенч, Дарви сумын сургуулийн үйл ажиллагаа халдварын нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрт бүрэн шилжжээ. Харин бусад сургуулийн 1-6 дугаар анги цахимаар, 7-12 дугаар анги танхимаар хичээллэж байна.
Тус аймгийн Боловсролын газар eсдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сурагчид цахим болон танхимын сургалтад хэрхэн хамрагдаж байгаа талаар судалгаа авчээ.
Судалгаагаар багш, сурагчдын ирц нэмэгдэж байгаа боловч үүнийг дагаад халдвар авах хүүхдийн тоо өсөх үзүүлэлт ажиглагдсан байна. Иймээс 1-6 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахимаар зохион байгуулах хугацааг eсдүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгалаа.
Мөн цэцэрлэгийн үйл ажиллагааг eсдүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хойшлуулах шийдвэрийг өнөөдөр Ховд аймгийн Онцгой комиссоос гаргасан байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn