641 мянган толгой малд шүлхий өвчний эсрэг вакцин хийлээ

321

Ховд аймагт малын гоц халдварт “шүлхий” өвчин гарсантай холбогдуулан эрсдэл бүхий 6 сумын 971 мянга гаруй малыг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.
Үүнээс өнөөдрийн байдлаар 641 мянгантолгоймал буюу 80 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдсан гэж Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Одоогоор шүлхий өвчний тархалтыг хумих, голомт болон сэжигтэй бүсийн малыг эрүүлжүүлэх, вакцинд хамруулах ажил үe шаттай хэрэгжиж байна. 
Малын гоц халдварт “шүлхий” өвчин гарсан Ховд аймгийн Мөст, Мөнххайрхан, Алтай, Үенч суманд хорио цээрийн дэглэм тогтоосон. 
Мөст сумын тухайд шүлхий өвчний хоёр голомтод 3000 гаруй мал өвчилж, 12 тооны мал хорогдсон байна. Иймээс тус сумын 240 гаруй мянган толгой мал шүлхий өвчний эсрэг вакцинд хамрагдаж буй.  
Шүлхий өвчний голомтыг хяналтад авах, бусад суманд тархах эрсдэлийг зогсоох зорилгоор өнгөрсөн долоо хоногт Дуут, Ховд, Буянт, Чандмань, Цэцэг, Зэрэг сумын хилийн цэсийн дагуу хамгаалалтын бүс тогтоожээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn