ЧУУЛГАН: Говь-Алтай аймгийн тусгай хамгаалалтын газрын захиргааг нүүлгэж Ховд аймагт шилжүүлж буйг эсэргүүцэж байна гэв

290

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланаас тавьсан Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаарх асуулгын хариуг сонсож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Тусгай хамгаалалтын газрын захиргааг нүүлгэснээр ашигт малтмал ухах гэж байна гэсэн хардлага Говь-Алтайчуудад байна. Иргэдээс нь асуухгүй шийдсэн байх юм. Хөвчийн нуруунд гурав, дөрвөн жилийн өмнө алт ухаж байсан. Энэ асуудал дахиад үргэлжилбэл яах вэ? Шаргын хамгаалалтын бүс гэж байгуулагдаж байгаа. Ингэх юм бол Говь-Алтай аймагт ногдох тусгай хамгаалалтын газар нутгийн хэмжээ Ховд аймагтай тэнцүү хэмжээнд очно. Аль аль талаа бодсон ч эрүүл бус амьдралд нийцэхгүй тушаал байна" хэмээн асуув.
Харин түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариулахдаа " Говийн их дархан цаазат Б хэсгийн хамгаалалтын захиргааг байгуулж, Говийн их дархан цаазат газрын Б хэсэг Алаг хайрхан уулын байгалийн нөөц газар, Шаргын байгалийн нөөц газрыг хариуцуулан ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар тус дархан цаазат газарт 350 тоо толгой тахь сэргээн нутагшиж, 13 мянга орчим хар сүүлт зээр, 9,000 орчим хулан зэрэг ховор амьтан тогтвортой байршиж байна.
Үүнтэй холбогдуулан дархан цаазат газарт хамгааллыг оновчтой, түргэн шуурхай хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор БОАЖ-ын сайдын 2021 оны А45 тоот тушаалаар зөвхөн хамгаалалтын захиргааны нэрийг зүүн говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болгон өөрчилж, байршлыг Ховд аймгийн Алтай суманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн" хэмээн танилцууллаа" гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn