Ховд аймагт халдвар авсан 19077 иргэн эдгэрчээ

207
Ховд аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвар авсан 35 иргэн эдгэрч, халдварын шинэ тохиолдол 21-ээр нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн саруудтай харьцуулахад сүүлийн үeд халдварын тархалт тодорхой хувиар буурч байгаа үзүүлэлт аж.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 170 гаруй сорьцод шинжилгээ хийхэд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 21-ээр нэмэгдэж, нийт 19235 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар халдвар авсан 19077 иргэн эдгэрчээ. Мөн халдварын улмаас нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байгаа юм.
Судалгаагаар одоо 130 хэвтэн эмчлүүлж байгаагийн 25 нь 18 хүртэлх насны хүүхэд, хоёр нь жирэмсэн эх байна. Тэдний дунд биеийн байдал нь хүнд дөрөв, хүндэвтэр 70, хөнгөн онош бүхий 56 иргэн байна. Мөн нийт 344 иргэн гэрээр эмчлүүлж байгаа аж. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn