Ховд аймгийн Зэрэг суманд 100 хүүхдийн ортой дотуур байр ашиглалтад орлоо

6

Ховд аймгийн Зэрэг суманд 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай дотуур байрыг энэ сарын 13-нд ашиглалтад орууллаа.

Улсын төсвийн 3.0822 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2024-2026 онд барьсан тус дотуур байр нь алслагдсан баг, хөдөө орон нутгаас ирж суралцдаг хүүхдүүдийг байрлуулах зориулалттай юм. Дотуур байр ашиглалтад орсноор сурагчид дулаан, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөл бүрдэж байна.

Барилгын зураг төслийг “Алтайн газрын хүч” ХХК боловсруулж, “Пламбинг дэволопмент” ХХК гүйцэтгэжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn