Архи согтууруулах ундааны шилийг худалдан авч, буцаан татах ажил эхлүүлэхийг шаардав

191

Ховд аймгийн төв, Жаргалант сумын нийтийн эзэмшлийн газар, Буянт гол орчимд архи, пивоны шил зэрэг хог хаягдал нэлээд бий. Иймээс Ховд аймагт архи, пиво худалдаж байгаа зарим үйлдвэрлэгч, гэрээт борлуулагчид архи, пивоны шилийг боломжит үнээр худалдан авч, буцааж татан авалт хийхийг уриаллаа. 
Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг гаргажээ.
Үүнд тэмдэглэснээр “Ховд хотын иргэдийн эрүүл, аюулгүй нөхцөлд амьдрах эрхийг алдагдуулж байгаа, ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг бол нийтийн эзэмшлийн газар, Буянт голд ил задгай хаяж буй архи, пивоны шил юм.
Шалтгаан нь үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагчид Ховд аймагт зарж байгаа архи, пивоны шилийг боломжит үнээр худалдан авч, буцааж татан авалт хийдэггүйтэй холбоотой.

Архи согтууруулах ундааны шилийг боломжит үнээр худалдан авахгүй байгаа үйлдвэрлэгч, гэрээт борлуулагчид "Ховд аймагт архи согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгохгүй байх" саналыг тус аймгийн Засаг дарга болон холбогдох бусад албан тушаалтанд хүргүүлсэн. 
Иймээс архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч, үйлдвэрийн гэрээт борлуулагч нь компани, нийгмийн хариуцлагаа ухамсарлан борлуулж байгаа архины шил 500 төгрөг, пивоны шилийг 200 төгрөгөөс доошгүй үнээр худалдан авч, буцааж татах ажлыг 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхийг шаардаж байна” гэжээ.   
Энэхүү албан бичиг, шаардлагыг согтууруулах ундаа үйлдвэрлэгч “Апу” ХХК, “Cпирт бал бурам” ХХК, “Жем интернейшнел” ХХК, “Арвай” ХХК болон бусад үйлдвэрийн гэрээт борлуулагчдад өгч, “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар” гэх цахим хуудсаар дамжуулан иргэд, олон нийтэд танилцууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn