35108 хүүхдийг мөнгөн тэтгэмжид хамруулав
Ховд аймгийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 35108 хүүхдийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамруулсан байна. Мөн шинэ төрсөн 132 хүүхдийг хүүхдийн мөнгөн тэтгэмж өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ. Амралт, сувилалд 277 ахмад настан хамрагдаж 379.2 сая төгрөг, насны хишиг арга хэмжээнд 3532 ахмад настан хамрагдаж 587.09 сая төгрөг, харьяалалгүй ахмад настны хүндэтгэлд 6032 иргэнд 120.6 сая төгрөг зарцуулсан байна. Мөн 2021 онд орон нутгийн төсвөөс 80-аас дээш настай 686 иргэнд хүндэтгэл үзүүлэн 20 сая төгрөг зарцуулсан аж.
Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай, хүртээмжтэй цахим хэлбэрээр хүргэж, иргэд E-баримт ашиглан эрүүл мэндийн даатгалаа төлөх, нийгмийн даатгалын ndaatgal.mn сайтад байрлах Е-daatgal зэснээс авч болох үйлчилгээг өргөжүүлэх, даатгуулагчид зориулсан 10-аад цэсийг ашиглан зэсүүдээр орж иргэн өөрийнхөө мэдээллийг регистрээр харах боломжтой болов.
Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагатай хамтран эрүүл мэнд, боловсрол, хууль эрхзүй, сэтгэл зүй үйлчилгээ зэрэг хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх 12 төрлийн сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж 2600 гаруй хүүхэд, 890 эцэг эх, асран хамгаалагчийг оролцуулсан байна.
Түүнчлэн хүүхдийн сонирхол, эрэлт хэрэгцээнд суурилсан, авьяас чадварыг нээн хөгжүүлэх спортын eс, урлагийн найм, ерөнхий эрдмийн хичээлийн дөрвөн төв зэрэг нийт 21 төрлийн хүүхэд хөгжүүлэх төв үйл ажиллагаа явуулж, 5000 гаруй хүүхдийг хамруулж хөгжих боломжийг нэмэгдүүллээ.
Ховд аймагт 2021 онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хийсэн ажлын тайланд дээрх мэдээллийг тусгасан байв.