Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 400 орчим хүүхдэд тусалжээ

503
Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар \ГБХЗХГ\-ын мэдээллийн санд бүртгэлтэй, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 680 гаруй хүүхэд бий. Тэдний төлөөлөл болох хөгжлийн бэрхшээлтэй, хараа хяналтгүй, хөдөлмөр эрхэлдэг, асрамж халамжийн төвд амьдарч байгаа 400 орчим хүүхдэд дархлаа дэмжих аарц, витамин, амны хаалт олгож, шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэсэн гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ. 
Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ хийжээ  Ховд аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээг 17 сумын 90 өрхөд хийсэн байна. Үнэлгээнд үндэслэн 4 сумын 6 өрхийн 19 хүүхдэд улирлын хувцас, нэмэлт хоол, хүнсний тусламж үзүүлжээ. Улмаар зарим айл өрхийн хүүхдүүдийг харьяа өрхийн эмнэлэгт холбон зуучилж ажилласан байна. Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэрт үлдээх, болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг бэлтгэж, томоохон үйлчилгээний газруудад байршуулсан ба иргэдэд амны хаалт тараажээ.
Тус байгууллага одоогийн байдлаар хүүхдийн эрх зөрчигдсөн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 18 өргөдөл гомдлыг хүлээн авч, хариу үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа гэмт хэрэгт холбогдсон болон хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах, хамтарсан багийг арга зүйгээр хангах ажлыг хөдөөгийн хоёр суманд зохион байгуулжээ.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn