Шинэ оны эхний өдрүүдэд 1 хүү, 7 охин төржээ
Ховд аймагт сүүлийн жилүүдэд хүн амын тоо, дундаж наслалт тогтвортой өсөн нэмэгдэж байгаа. Жил дараалан 3 ихэр хүүхэд төрсөн төдийгүй, 2021 онд аймгийннийтхүн ам 90500 гаруйд хүрлээ. Мөн шинэ оны босгон дээр 8 хүүхэд төржээ.
Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 1, 2-ны өдөр 8 эх амаржсан байна. Шинээр төрсөн хүүхдүүдийн 1 нь хүү, 7 нь охин бөгөөд бүгд эсэн мэнд бойжиж байгаа аж.