Цус, цусан бүтээгдэхүүний 7-10 хоногийн нөөцтэй байна
Ховд аймаг дахь Цусны салбар төв өнгөрсөн онд 500 орчим донороос цус цуглуулж, нийт 280 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
Тус төв нь 9 төрлийн цус, цусан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,аймаг,сумдын эрүүл мэндийн байгууллагыг цус, цусан бүтээгдэхүүнээр хангаж ирсэн. Одоо 7-10 хоногийн нөөцтэй байгаа аж.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн санаачилгаар сар бүрийн 3-нд “Цусаа бэлэглэх өдөр” тохиодог. Энэхүү өдрийн үйл ажиллагааг дэмжиж, өчигдөр 10 орчим донор цусаа бэлэглэж, 30 хүнд амьдрал бэлэглэжээ.