БОЭТ-д 45 ортой тусгаарлах байр бэлджээ

599
Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан Шуурхай штабын ажлын хэсэг Бүсийн оношилгоо эмчилгээний төв \БОЭТ\-д ажиллалаа. Энэ үеэр БОЭТ-ийн коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй ажил, бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонссон юм.
Ховд аймаг дахь БОЭТ-ийн сувилагч нар өдөр бүр үйлчлүүлэгчийн халууныг үзэж, регистр, утасны дугаарыг тэмдэглэн бүртгэлжүүлж байна. Түүнчлэнкоронавирусний халдварын эрсдэлтэй бүсэд ажиллах 5 хүнтэй 3 баг бүрдүүлжээ. Мөн шаардлагатай тохиолдолд 4 хүнтэй 3 баг нэмж гаргахаар төлөвлөсөн гэж холбогдох мэргэжилтнүүд хэлэв.
Үүнээс гадна БОЭТ-ийн халдвартын тасагт өвчтөний 30 ор бэлдсэн. Мөн эмч мэргэжилтний 15 ор гээд нийт 45 ортой тусгаарлах байр бэлджээ. Шаардлагатай тохиолдолд ор нэмж гаргах боломжтой гэж эмч нар хэллээ. Одоогийн байдлаар Ховд аймаг дахь БОЭТ-д эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлсэн. Харин ор, цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлийг ариутгах зориулалт бүхий халуун уурын халдваргүйтгэлийн тоног төхөөрөмж буюу Дискамер, Автоклав шаардлагатай байна гэсэн саналыг Шуурхай штабын ажлын хэсэгт уламжлав.

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn