Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн болон нөлөөллийн ажлыг дэмжихээ илэрхийлэв

328


Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагаболонтөсөл хөтөлбөрийн байгууллагууд энэ онд хүүхэд, залуучууд, гэр бүлийн чиглэлээрх хөгжлийн болон нөлөөллийн ажлыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Тодруулбал, 2022 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, гэр бүл, залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллана.
Энэ хүрээнд 2022 онд 3 зорилт бүхий 40 гаруй ажлыг шинээр хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Уг ажилд олон улсын байгууллага болон төсөл, хөтөлбөрийн байгууллагуудын саналыг авч тусгах, цаашдын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох, харилцан мэдээлэл солилцох зорилгоор “Зөвлөлдөх уулзалт”-ыг энэ сарын 18-нд зохион байгууллаа. 
Энэ удаагийн уулзалтад “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага, Норвегийн тусламжийн байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төсөл, Японы хүүхдийг ивээх сан, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцсон байна. Улмаар Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтран ажиллах саналыг хүлээн авч залуучуудын хөгжил, оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал, гэр бүлийн сайн сайхан байдлыг хангах, байгаль хамгаалал зэрэг чиглэлд нягт уялдаа холбоотой ажиллаж, хөгжлийн болон нөлөөллийн үйл ажиллагааг дэмжихээ талууд илэрхийлэв.
Ташрамд, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон өнгөрсөн 2021 онд 5 зорилтын хүрээнд 58 ажил хэрэгжүүлж, орон нутгийнхаа нийт гэр бүл, хүүхэд, залуучуудын 15-30 гаруй хувьд хамгааллын болон хариу үйлчилгээ үзүүлсэн аж. 




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn