МАН-ын бүлэг төсөвт тодотгол хийхийг дэмжлээ

362
man
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Ингээд МАН-ын бүлгээс 2022 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхийг 100 хувийн саналаар дэмжжээ.  Төсвийн тодотгол дараах асуудлыг тусгах юм байна. Үүнд,
-Төрийн өмчит компаниудын зардлыг багасгах, ногдол ашгийн хувь хэмжээг нэмэх. Олон нийтийн хяналттай болгох, хувьчлах замаар олон дарга, зөвлөхүүдийг цөөлөх.
-Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын зардлыг багасгах.
-Төсвийн хөрөнгө оруулалтыг бүх түвшинд эргэн харж, танана. Импорт ихтэй, ханшид дарамт болж байгаа хөрөнгө оруулалтыг царцаана. Мөн үр ашиггүй хөрөнгө оруулалтыг дахин нягталж харахаар болсон байна.
Мөн өнөөдрийн бүлгийн хурлаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшиний бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг хэлэлцээгүй байна. Хуулийн дагуу Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг албан ёсоор оруулж ирвэл хэлэлцэх боломжтой гэдгийг мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар Ерөнхий прокуророос нэг ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудлыг оруулж ирээгүй байгаа юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn