Ухаалаг самбартай сургуулиуд “Хосолсон сургалтын танхим” байгуулна
Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд танхимын болон цахим сургалтыг хослуулахаар зорьж байна.
Үүнтэй холбогдууланнийт 260.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар (сургууль, цэцэрлэгийн 2021 оны төсвийн хэмнэгдсэн зардлаас) ерөнхий боловсролын 20 сургуульд “MAXHUB” ухаалаг самбар олголоо. Үлдсэн таван сургуульд ирэх есдүгээр сар гэхэдэнэ ухаалаг самбарыголгохоор төлөвлөж байна.
“Дижитал боловсрол” төсөл,хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр ухаалаг самбарыг “Sankou Marketing Mongolia” ХХК нийлүүлж, сургуулиудад албан ёсоор хүлээлгэн өгчээ. Мөн хэрхэн ашиглах талаар аргазүйн сургалт зохион байгуулав.
Ингэснээр сургуулиуд багш, сурагчдыг хөгжүүлэх, мэдээлэл олж авах, харилцан туршлага солилцох, цахим сургалт явуулах бүрэн боломж нээгдэж байна. Ухаалаг самбартай сургуулиуд “Хосолсон сургалтын танхим” байгуулж, интернэтийн орчин бүрдүүлэх, дэд бүтцийг бүрэн шийдвэрлэхээр боллоо.
“Sankou Marketing Mongolia” ХХК нь сүүлийн жилүүдэд бүх шатны боловсролын байгууллагын дижитал анги, танхим тохижуулах, дижитал боловсролын орчин бүрдүүлэх шийдэлд дэвшил гарган ажиллаж байгаа туршлагатай.
Энэхүү самбар нь 30.000 цаг ажиллах хүчин чадалтай. Тасралтгүй 16 цаг ажиллуулахад 7.5 жил ашиглах боломжтой гэж албаныхан хэллээ.