Франц улс иргэдээсээ ус, цахилгааны төлбөр авахгүй байхаар шийджээ
![](http://nutag.mn/uploads/posts/2020-03/1584422433_paris-france.jpg)
![](http://gstat.mn/newsn/images/ck/2020/03/17/macron-090446-1631113660.jpeg)
Хилийн хязгаарлалтыг 15 хоногийн хугацаатай тогтоохоор болсон бөгөөд нэн шаардлагагүй бол гэрээс гарахгүй байж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хоригложээ. Хэрвээ энэ журмыг зөрчвөл хариуцлага хүлээх аж. Эммануэль Макрон “Бид урьд хожид байгаагүй зүйл та бүхнээс гуйж байгаагаа ойлгож байна. Гэвч нөхцөл байдал ингэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Бид дайны талбар дээр байна” гэв.
Тэрбээр Францад явуулах хоёр дахь шатны орон нутгийн сонгуулийн санал хураалтыг хойшлуулж буйгаа мэдэгдэж, тус улсад явуулж буй тэтгэврийн шинэчлэлийг түр зогсоогоод байна. Францад хоногийн дотор халдвар авсан хүний тоо 1210-аар нэмэгдэж 6633-д хүрчээ. Энэ халдварын улмаас 148 хүн хорвоог орхисон байна.
А.Мишээл
Эх сурвалж: ВВС
Эх сурвалж: ВВС