Элчин сайд П.Сэргэлэн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

383


Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Эрхэм дээд Хунтайж Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахт Итгэмжлэх жуух бичгээ Аль-Баяан ордонд энэ сарын 15-нд өргөн барилаа. Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотно мэндчилгээг Кувейтийн Хунтайжид уламжилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа худалдаа, засаг, соёлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө  идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн, ирэх онд Монголын соёлын өдрүүдийг Эль-Кувейт хотноо зохион байгуулах, Монголоос Кувейт руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох зэрэг томоохон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.

Хунтайж Шейх Мишаль Аль-Сабах Монгол Улсаас Кувейт Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд шинэ Элчин сайдын ажиллах хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Чингэхдээ, Кувейт Улс Монгол Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn