ХОВД: Энэ онд 50 мянгаас доошгүй мод тарина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймаг 2023 онд 50 мянгаас доошгүй мод тарих урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Мөн ирэх хавар тарих зарим модны мөчрийг энэ өвөл буюу хоёрдугаар сараас эхлэн бэлтгэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, энэ өвөл улиас, бургасны мөчрийг ургалтын хугацаа зогсож тайван байдалд шилжсэн үед стандартын дагуу саваа хэлбэрээр бэлтгэх аж.Энэ хүрээнд урьдчилсан байдлаар Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олон 15 мянга орчим модлог мөчир, бусад байгууллага, аж ахуйн нэгж 200 мянга орчим мөчир бэлтгэж, ирэх хавар тодорхой цэгүүдэд тариалалт хийхээр төлөвлөж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр орон нутагт мод тарих ажил идэвхжиж, аймаг, сум, баг, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо нэмэгдсэн байна. Ховдынхон нутгийн онцлогоос шалтгаалан ихэвчлэн навчит төрлийн мод буюу улиас, бургас зэргийг тарьж, ургуулдаг.
2022 онд Ховд аймгийн иргэд нийт 175.136 ширхэг мод, бут сөөг тарьсан бөгөөд ургалтын төлөв 70 гаруй хувьтай явж буй. Мөн Мөст, Чандмань сум 2022 онд шинээр 20 га газарт хамгаалалтын ойн зурвас байгуулснаараа онцлогтой. Сонирхуулахад, Монгол Улсын хэмжээнд заган ойтой 6 аймаг байдгаас Ховд аймаг заган ойн талбайн хэмжээгээр гуравдугаарт ордог аж. Ховд аймагодоогоор заган ой бүхий 9 сумтай.Заган ойн нийт талбай нь 783.7 га газар бөгөөд энэ ньтусаймгийн нутаг дэвсгэрийн 10.5 хувийг эзэлж байна.