Он гарсаар сүрьеэгийн 20 тохиолдол бүртгэгджээ

439
Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтээр “Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Ховд аймагтжилд 50-60 хүн сүрьеэ өвчтэй гэж оношлогдож байгаа нь улсын дунджаас хоёр дахин бага үзүүлэлт аж. Өнгөрсөн 2019 онд Ховд аймгийн хэмжээнд сүрьеэ өвчний 56 тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл энэ оны эхний гурван сарын байдлаар нийт 20 хүн сүрьеэгээр өвчилсөн гэж оношлогдож, эмчлүүлж байна. Сүрьеэ өвчнийг эрт илрүүлсэн тохиолдолд бүрэн эмчлэх боломжтой. Тиймээс иргэд сүрьеэ өвчний эсрэг вакцин, үзлэг оношилгоонд үе шаттай хамрагдахыг эмч мэргэжилтнүүд уриалав.   

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn