“Буянт малчин таны хишиг арвижиг” хадгаламжийн урамшуулалт аян зарлалаа

274

Хуримтлалтай иргэнийг бий болгох, санхүүгийн зөв дадал хэвшүүлэх, санхүүгийн дархлааг дэмжих, хуримтлуулах сэдлийг нь урамшуулах зорилгоор ХААН Банкнаас 21 аймгийн малчид болон малчин өрхүүдийнхээ дунд “Буянт малчин таны хишиг арвижиг” уриатай хадгаламжийн урамшуулалт аянаа зарлаж байна.
2023 оны 3-р сарын 31-нээс 2023 оны 6-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх урамшуулалт аяны хугацаанд гурван сар болон түүнээс дээш хугацаатай бүх төрлийн (төгрөг, ам.доллар, юань) хадгаламжийн хугацаагаа сунгах болон 100,000 төгрөгийн орлого тутамдаа нэг тохирлын эрхтэй болох боломжтой.
Аяны хугацаанд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх авч болох бөгөөд нийт 72 харилцагчийг тодруулан хүний эрүүл мэндэд ээлтэй, 100 хувь эко, үндэсний үйлдвэрлэлийн дараах бүтээгдэхүүнээр урамшуулах юм.
Хуримтлуулах дадлын урамшуулалд:
  • Малчин хөргөгч – 24 харилцагч,
  • “Эрдэнэт” үйлдвэрийн аяны ноосон бүтээгдэхүүний багц – 24 харилцагч,
  • 100% эко ган бүтээгдэхүүний багц – 24 харилцагч
Урамшуулалд хамрагдах болзол:
  • 3 сар болон түүнээс дээш хугацаатай хадгаламжийн дансандаа хийсэн орлогын 100,000 төгрөг болон түүнтэй тэнцэх валют тутамд 1 тохирлын эрх;
  • Хугацаатай хадгаламжийн дансаа 3 сар болон түүнээс дээш хугацаагаар сунгах бүрд 1 тохирлын эрх олгоно.
Тохирлын эрх хасагдах нөхцөл:
  • Аяны хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан бол;
  • Хугацаатай хадгаламжийн дансыг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд тухайн дансны тохиролд оролцох эрх тус тус хасагдана.
  • Аймаг тус бүрээр тохирол шалгаруулах тул онлайнаар нээсэн хадгаламжийг тооцоололд  оруулахгүй.
Аймаг тус бүрд 2023.03.31–2023.06.30-ны өдрүүдэд аянд оролцох болзол хангасан харилцагчдаас 2023.07.04-2023.07.07-ны өдрүүдэд орон нутгийн телевизтэй хамтран шууд дамжуулан урамшууллын эздийг тодруулах болно. 
Буянт малчид та бүхэнд малынхаа хишгийг урт хугацаанд хуримтлуулан хүүгээр арвижуулах, урамшуулалт хадгаламжийн аяндаа идэвхтэй оролцохыг урьж байна.
Аяны хугацаанд санал болгож буй Малчны хугацаатай хадгаламжийн дэлгэрэнгүй нөхцөл мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

БУЯНТ МАЛЧИН ТАНЫ ХИШИГ АРВИЖИГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn