ХОВД: Томоохон голуудын усны түвшин нэмэгджээ

271


Ховд аймгийн томоохон гол, нуурын усны түвшин 2023оны 5дугаар сарын 8-ны өдрийн байдлаар өмнөхүеэс1-3 см-ээр нэмэгдсэн байна.
5дугаар сарын 9-нийөдрийнбайдлаар Буянт голын усны түвшин 304 см, Ховд, голын усны түвшин 97см, Булган голын усны түвшин 242смбайна. МөнЧоно-Харайх голын усны түвшин 127смбайгаа болХар-Ус нуурын усны түвшин 246см байгаа аж.
Цаашид 5дугаарсарын 10-ны өдрөөс эхлэн нийт нутгаар дулаарах бөгөөд ойрын өдрүүдэд орсон хур тунадас, цасны нөлөөгөөр голуудын усны түвшин нэмэгдэх хандлагатайбайгаа тул шар усны үер буух нөхцөл бүрдэж байна.
Иймээсмалчид, иргэд, тээвэрчдийг шар усны үерээс сэрэмжтэй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төвөөсанхаарууллаа.
Ховд аймгийн төвөөс 3 орчим км зайд орших Буянт голын зарим салаа хэсэгт ус тасалдаж, боогдсон байсныг чөлөөлжээ.  Мод үрсэлгээ хийх хугацаа оройтож байгаа тул усны эхийг нээж өгснөөр модны суулгац үрсэлгээг хугацаандаа тарих боломж бүрдсэн байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn