Хоёр сартай нярайг малын тэжээлээр дарж амийг нь хөнөөсөн байж болзошгүй хэргийн шүүх хурал энэ сарын 19-нд болно

Ховд аймгийн Мянгад суманд нэгдүгээр сарын 7-8 шилжих шөнө 53 настай Ц хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарсан. Тодруулбал, охиноо Говь-Алтай аймаг руу хичээлдээ явсан хойгуур нь зээ охиноо санаатайгаар хөнөөсөн байж болзошгүй хэрэг бүртгэгдсэн.