Он гарсаар Ховд аймагт 1800 гаруй иргэнд газар олгожээ

314
Ховд аймгийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний дагуу нийт 1800 гаруй иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгосон байна.
Тодруулбал, аймгийн ИТХ-ын  2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 10/09 дүгээр тогтоолоор баталсан "Аймгийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөө"-нд Ховд сумын Баянбулаг баг, Хатуу хөтөл гэх байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5000 иргэнд газар эзэмшүүлэхээр төлөвлөснөөс Ховд сумын 556, Жаргалант сумын 1002 гээд нийт 1558 иргэнд газар олгожээ.
Мөн бусад суманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 265 иргэнд газар эзэмшүүлсэн байна.
Ийнхүү2023 оны хагас жилийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 1823 иргэнд газар олголоо. Үүний дотор Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ирсэн 12 иргэн байна гэж Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn