Ногоон автобусны хэрэг буюу хүрээний бузар арилаагүй байна

0


Ногоон автобусны авлига хулгай бол “Хүрээний бузар”-ын нэгээхэн хэсэг. Хүрээний бузрыг ухвал жинхэнэ эзэд түүний гар хөл бологсод дахиад л ард иргэдийн тархийг угааж толгойн дээр суух ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм байна. 
Тухайлбал түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар ногоон автобусны 134.5 тэрбумын хохирлыг улсад үлдээчхээд өөрөө түгжрэлийн сайдын суудлаасаа огцорсон болоод үлдсэн. Тэгвэл түүний энэ бохир ажилд хутгалдсан гар хөлүүд нь ЧД-ийн МАН-ын хороог булаах гэж булхаагаа чирч байгаа бололтой. Ж.Сүхбаатар сайд ногоон автобусаараа хангалттай улс төрийн хариуцлагаа үүрэх ёстой. Мөн ЧД-ийн МАН-ын хорооны даргаа өгөөд өөрийнхөө авчирсан гар хөлүүдтэйгээ улс төрөөс арчигдах учиртай. Гэтэл тэд тэгсэнгүй. Харин ч бүр ЧД-ийн МАН-ын хорооны даргаа хүчээр өгөхдөө өөрийн гар хөл болсон ЧД-ийн Засаг дарга НИТХ-ийн төлөөлөгч Батсүмбэрэлийг сойж үүнийгээ нийслэлийн МАН-ын хорооны дарга Сумъяабазараар түлхүүлж байгаа бололтой юм аа.
Энэ бусармаг ажилтай нь ЧД-ийн МАН-ын хорооны гишүүд санал нийлэхгүй байгаа тул эсэргүүцэж 105 хуудас 1500 гишүүдийн гарын үсэг цуглуулж ногоон автобусны эзэн гэгдэх Ж.Сүхбаатарыг намын хорооны даргаа өгөхийг шаардсан гарын үсэг цуглуулсан байна. Хамгийн гол нь ногоон автобусны хэрэг эд өрнөж байхад ЧД-ийн МАН-ын хорооны “Шуурхай” нэртэй групп чатад Ж.Сүхбаатар өөрийн доор ажилладаг, өөрийн гар хөл бологсод, намын хорооны дэд дарга Х.Алтаншагайд нэг хууль бус үүрэг өгсөн байдаг. Энэ үүрэг нь бүх намын гишүүдийг талбай дээр цуглуулж 15 минутын зайтай иргэдийн дундуур ногоон автобусыг магтаж “ямар гоё, шинэ сайхан автобус вэ?” хэмээн хэвлэлд болон сошиал орчинд ногоон автобусыг магтсан пост хий хэмээн шаардсан байдаг юм.
Даргынхаа өгсөн үүргийн дагуу хороо хорооноос 10-аас 20 хүн талбай дээр цуглуулж иргэдэд автобусыг танилцуулж байхад үүргийг авсан намын энгийн гишүүд болон ЧД-ийн Засаг дарга Батсүмбэрэл болон намын дэд дарга Х.Алтаншагай нар ногоон автобусыг харанхуй магтаж Олон нийтийн тархийг угаах кампанит ажил хийсэн байгаа юм. Тиймээс эдгээр хүмүүс ч мөн ард иргэдийн тархийг угааж олон нийтийг төөрөгдүүлснийхээ төлөө огцрох, намын гишүүний ажлаа өгч хариуцлагаа хүлээх ёстой гэсэн утга бүхий бичгийг МАН-ын Хяналтын ерөнхий хороонд хүргүүлжээ.
Харин МАН-ын хяналтын хорооноос ЧД-ийн МАН-ын хорооны дарга Ж.Сүхбаатар Нийслэлийн намын хорооны дарга Сумъяабазарт болон ЧД-ийн намын хорооны тэргүүлэгчдэд 2024 оны 1 сарын 11-ний өдөр даргаасаа чөлөөлөх хүсэлтийг гаргасан байна гэж үзсэн. Иймээс гишүүдээс ирүүлсэн шаардлагыг албан ёсны хуралдаанаараа хэлэлцэн уг асуудлыг шийдвэрлүүл гэсэн үүрэг өгсөн байна. Гэтэл Нийслэлийн МАН-ын хорооны дарга Сумъяабазар 1 сарын 19-ний өдөр хуралдаад бага хурлыг яаралтайгаар маргааш буюу 1 сарын 24-ний өдөр зарлаж Тусгаар тогтнолын ордонд ажлын өдрүүдээр хуралдуулахаар товложээ. Дүрмийн бус уг бага хурлаар Ж.Сүхбаатарын баруун гар ЧД-ийн Засаг дарга нийтийн төлөөлөгч Батсүмбэрэлийг сойж намын хорооны даргаар тавих ажлыг хайрцаглаж байгаа гэдгийг намын доторх энгийн гишүүд нь учирлаж байна.
Яагаад зөвхөн дүүрэг дээрээ амралтын өдөр зохион байгуулдаг бага хурлыг яаралтай хуралдуулах болов? Мөн нийслэлийн МАН-ын хорооны дарамтад яагаад ЧД-ийн МАН-ын хороог хуралдуулах болов гэдэг асуултад МАН-ын олон зуун жирийн гишүүд эргэлзэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Тиймээс ногоон автобусны хэрэгт хутгалдсан Ж.Сүхбаатар болон түүнийг тойрон хүрээлэгсэд хариуцлагаа үүрч улс төрөөс арчигдах нь зүй ёсны хэрэг. Нүглийн нүдийг гурилаар хуурч өөрсдөө огцорсон мэт боловч гар хөл бологсдоо улс төрд эрх дархтай үлдээх шалтгааныг маш том эрх ашиг явж байна хэмээн харж байна.
Эх сурвалж: Tovch.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn