Цагаан сараар авто замын боомтууд ажиллахгүй
Цагаан сарын баяраар хилийн боомтуудын ажиллах хуваарийг хүргэж байна. Хуваарь ёсоор Чингис хаан олон улсын нисэх буудал болон Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд боомт олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу тус тус ажиллана.
Харин Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Гашуунсухайт зэрэг авто замын боомтууд 2024 оны хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд түр хааж, 13-наас ажиллах хуваарь гарчээ.
