“Сэрэмжид хором үгүй” цахим уралдаан зарлалаа

519
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дөрөвдүгээр сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд "Сэрэмжид хором үгүй" аян өрнүүлж байна. Тус аяны хүрээнд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвх, санаачилга, сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд “Сэрэмжид хором үгүй” сэдэвт цахим уралдаан зарлалаа. 
Энэхүү уралдаанд  урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий агуулгатай видео шторк, гар зураг, постер, шүлэг, эсээ, нийтлэл, бусад бүтээлгэсэн төрлөөр оролцоно.
Бүтээлийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар гэх пэйж хуудсанд зөвхөн цахим хэлбэрээр /фэйсбүүк чат, пэйж рүү постлох байдлаар/ ирүүлэх боломжтой юм.
Ингэснээр тус байгууллагын хамт олон цахим орчинд нийтэлнэ. Улмаар хамгийн их хандалт like, share цуглуулсан зургаан бүтээл шалгаруулан шагнаж урамшуулна.
Цахим уралдаанд оролцогчдын  дуу хоолой, шинэ санал санаачилга, уриалга иргэд олон нийтэд хамгийн үнэ цэнтэй байх болно. Бие биедээ сэрэмжлүүлье, сэрэмжид хором үгүйтул энэхүү цахим уралдаанд идэвхтэй оролцоорой гэж аймгийн МХГ-аас мэдээлэв.  

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn