БНХАУ АНУ-ын батлан хамгаалахын сайдын хэлсэн үгийг шүүмжилжээ

11

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет БНХАУ Тайваньд аюул заналхийлж буйг анхааруулж, Азийн орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхийг уриалсан. Тэрбээр Сингапурт болж буй Шангри-ла батлан хамгаалахын чуулганы үеэр ингэж хэлсэн юм.
Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ Хэгсет гутаан доромжилсон үг хэллээ гэж буруутгажээ. Мөн Бээжин бүс нутаг дахь орнуудад энх тайвныг уриалгыг Хэгсет зориудаар үл тоомсорлож байна гэсэн юм. БНХАУ Энэтхэг-Номхон далайн бүсэд аюул заналхийлж байна гэж Хэгсет хэлснийг Хятадын Гадаад хэргийн яам эсэргүүцжээ.
Тус яам мэдэгдэл хийхдээ “АНУ нь Өмнөд Хятадын тэнгист довтолгооны зэвсгүүдээ байрлуулж, гал бадрааж, Ази-Номхон далайн бүс нутагт хурцадмал байдал үүсгэсээр байгаа нь бүс нутагт аюултай нөхцөл байдал үүсгэж байна” гэсэн юм. Мөн тус мэдэгдэлдээ АНУ-ыг Шангри-ла уулзалтыг ашиглан маргаан дэгдээх, үл ойлголцол үүсгэх гэх мэт хувиа хичээсэн зорилгоор ашигладаг гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn