Авто замын сүлжээний урт 290 орчим км нэмэгджээ

724

Сүүлийн жилүүдэд баруун бүс нутагт авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Тодруулбал, Ховд аймагт олон улс болон улсын, орон нутгийн чанартай 1244.1 км хатуу хучилттай авто зам бий.
Сүүлийн үед Жаргалант суманд хэсэгчилсэн 3.9 км, Мөст суманд 20 км зэрэг хатуу хучилттай авто зам шинээр барьсан. Ингэснээр аймгийн хэмжээнд авто замын сүлжээний урт 290 орчим километрээр нэмэгдсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн 2019 онд баруун бүсийн босоо тэнхлэгийн буюу Ховд, Баян-Өлгий аймаг чиглэлд 106.6 км хатуу хучилттай авто зам шинээр ашиглалтад орсон.
Мөн Ховд, Говь-Алтай чиглэлд 98 км хатуу хучилттай авто зам бүрэн ашиглалтад орсон аж. Ийнхүү баруун бүс нутгийн босоо тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орсноор олон улс, хот хооронд дамжин өнгөрөх ачаа, зорчигч тээврийн үйл ажиллагаа өргөжих, эдийн засаг, нийгмийн хөгжилд дэвшил гарах боломж бүрдсэн гэж албаныхан онцоллоо. Одоогийн байдлаар ихэнх суманд аймгийн төв болон Улаанбаатар хот, Улсын хилтэй хатуу хучилттай замаар холбогдсон байгаа аж.  

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn