“Эко давс”-ны үйлдвэр өдөрт 300 кг давс савлах хүчин чадалтай

535
Хөдөө орон нутагт үйлдвэрлэл эрхэлж буй зарим иргэний ажил үйлс, цаашдын зорилтын талаар сурвалжилга хүргэж байна. Ховд аймгийн Дөргөн суманд “Эко давс”-ны үйлдвэр тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн ХХҮГ-аас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрт 2019 онд Дөргөн сумын Өгөөмөр багийн иргэн Д.Түвшинсайханы “Эко давс” төсөл анх удаа шалгарсан. Улмаар 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авчээ. Ингэснээр бүтээгдэхүүнийг сав баглаа боодолтой болгосон байна.
“Эко давс”-ныүйлдвэрийн үйл ажиллагаа эхэлснээргурван хүнийг ажлын байраар хангажээ
Тус үйлдвэр одоогийн байдлаар гурван ажилтантай. Тус хамт олон сумын төвөөс 45 км зайд орших Сангийн далайгаас давсаа татан авч боловсруулдаг. Уг давс нь цэвэр байгалийн гаралтай, нарийн ширхэгтэй, усанд хурдан уусах чадвартай, химийн найрлагагүй гэдгээрээ давуу талтай аж. Тус үйлдвэр давсыг боловсруулахдаа бутлах, хатаах, савлагаа хийх зэрэг дөрвөн төрлийн тоног төхөөрөмж ашиглаж байна.
Давсыг нэг кг хэмжээтэй савлаж 700 төгрөгөөр худалддаг
Тус үйлдвэр нь Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн зарим сумын хүнсний дэлгүүрт гэрээгээр давс нийлүүлж байна. Ингэхдээ давсыг нэг кг хэмжээтэй уутанд савлаж, 700 төгрөгөөр борлуулдаг. Өдөрт 300 кг давс савлаж зах зээлд нийлүүлэх хүчин чадалтай гэнэ. Мөн давсыг хэрэглэгчийн хүссэн хэмжээгээр савлах боломжтой аж.
Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж, барилгын гадна ба дотор орчинд тохижилт хийх, зарим тоног төхөөрөмж, ажлын байрыг нэмэгдүүлэхээр зорьж байна гэж ажилтан Д.Гомбо танилцууллаа.
Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn