57 багш номын тэмдэглэл ирүүлжээ
Ховд аймгийн багш нарын хөгжлийг дэмжих, ном уншихад уриалах зорилго бүхий "Тэмүүлэлд хөтлөх-тэмдэглэл" аяныг 50 хоногийн хугацаанд зохион байгуулав. Тус аяны үйл ажиллагааг Ховд аймгийн Залуу багш нарын холбоо, "Монгол дархлаа" клуб хамтран хэрэгжүүлснээрээ онцлогтой.
Энэ хугацаанд орон нутгийн багш нар уншсан номынхоо тухай нийт 57 тэмдэглэл бичиж ирүүлжээ. Үүнээс 44 номын тэмдэглэлийг өдгөө "Инээмсэглэл дүүрэн ирээдүйн төлөө" пэйж хуудсаар дамжуулан нийтийн хүртээл болголоо.
Эдгээр номын тэмдэглэлийг дунджаар 10500 хүн уншсан гэх судалгаа гарсан байна. Мөн 32 подкаст бэлтгэж, ирэх наймдугаар сараас эхлэн "Тэмүүлэл ФМ 89.1"-ээр сонсогчдод хүргэхээр төлөвлөж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тус аяны нэгдсэн дүнг гаргаж, амжилттай оролсон багш нарыг урамшууллаа.
Тодруулбал, уг аяны үйл ажиллагаанд амжилттай оролцсон 30 багшийг 2020 оны шилдэг /best seller/ номоор шагнав. Мөн 10 багш тус бүрт 100 мянга, 10 багш тус бүрт 50 мянган төгрөг гардуулан өгчээ.
Н.Лхагва