Шагайн харваанд 40 гаруй харваач оролцлоо
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадмын Шагайн харваанд 40 гаруй харваач оролцсон байна.
"Цуваа харваа"-ны төрөлд:
Тэргүүн байрт Говь-Алтай аймгийн Есөн уул сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн харваач Аймгийн гоц мэргэн Г.Өнөрбаясгалан
Дэд байрт Буянт сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ийн харваач С.Лхагвадорж
Гуравдугаар байрт Алтай сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ийн харваач аймгийн гоц мэргэн М.Энхжаргал
Дөрөвдүгээр байрт Дуут сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ийн харваач Б.Мөнгөншагай
Тавдугаар байрт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн харваач М.Жамбалсүрэн нар тус тус шалгарчээ.
Харин "Багийн харваа"-ны төрөлд:
Тэргүүн байрт аймгийн гоц мэргэн Б.Нармандах ахлагчтай “Хос-Алтай” багийн тамирчид
Дэд байрт аймгийн гоц мэргэн М.Энхжаргал ахлагчтай “Ховд Дулааны станц” ТӨХК-ийн багийн тамирчид
Гуравдугаар байрт аймгийн гоц мэргэн С.Сандагсүрэн ахлагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид тус тус шалгарсан байна.
Энэ удаагийн наадмын үеэр Буянт сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ийн харваач С.Лхагвадорж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, “Хос-Алтай” багийн харваач Ж.Оюунбат наршинээр“Аймгийн гоц мэргэн” цолны болзол хангажээ.