Орон нутгийн иргэд өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж байна

410



Хөдөлмөрэрхлэлтийг дэмжих сангаас олгодогжижиг зээлд хамрагдаж,өрхийн үйлдвэрлэл бий болгосон зарим иргэнтэй уулзлаа.

Хөдөлмөрэрхлэлтийг дэмжих сангаас орон нутгийн иргэдийг өрхийн болон хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, бүлгээр үйл ажиллагаа явуулах, нөхөрлөл хоршоо, аж ахуйн нэгж байгуулах, ажлын байр шинээр бий болгох боломж бүрдүүлэх зорилгоор жилийн 7.2 хувь, сарын 0.6 хувийн хүүтэй жижиг зээл олгодог.Уг зээлийг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай байгуулсан гэрээний дагуу арилжааны банкаар дамжуулан олгодог аж.

Өнгөрсөн2017-2019 он буюу гурван жилийн хугацаанд жижиг зээл олгох арга хэмжээнд нийт 180 иргэн, аж ахуй нэгж хамрагдаж, 1.892.4 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Үүний үр шимийг бодитоор хүртэж, шаргуу хөдөлмөрлөж яваа Ховд аймгийн Дөргөн, Чандмань сумын зарим иргэнтэй уулзав.


Ө.Сайнхүү: Ажлын байраа өргөжүүлэхээр зорьж байна


Дөргөн сумын иргэн Ц.Түмэнбаярын гэр бүл 2018 онд ажлын байраа өргөтгөх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог жижиг зээлд хамрагдаж, зургаан сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авчээ.

Түүний гэргий Ө.Сайнхүү 1985 онд оёдолчин мэргэжил эзэмшиж, гэрийн нөхцөлд оёдлын үйлчилгээ үзүүлж ирсэн. Эдний оёдлын цех нь монгол дээл, орчин үеийн загварын чиг хандлагыг дагасан хувцас урладаг юм. Цаашид ажлын байраа өргөжүүлэх, тоног төхөөрөмж нэмэгдүүлэх, материалын нөөц бүрдүүлэх зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Иргэн Ө.Сайнхүү жилд дунджаар 8-10 сая төгрөгийн хувцас урлаж, зах зээлд борлуулах замаар өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаааж. Тэрбээрсумынхаа тэргүүний хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдгээрээ онцлогтой.


Ч.Анхбат: Өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэн “цех” байгуулна


Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн иргэн Ч.Анхбатын тухайд 2019 онд жижиг зээл олгох арга хэмжээнд хамрагдаж, 15 сая төгрөгийн зээл авчээ. Улмаар дөрвөн үхэр худалдан авсан бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулан орон нутагтаа  борлуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.

Нэг үхрээс өдөрт дунджаар 12 литр сүү авч байгаа бөгөөд литр сүүг 2500 төгрөгөөр борлуулж байгаа аж.Нутгийн иргэд таатай хүлээн авч байгаа тул борлуулалтын асуудалд санаа зовдоггүй. Тэд гэрт маань ирээд сүү аваад явдаг. Хичээж, хөдөлмөрлөж, олонтой санаа сэтгэл нэгдэж явахад боломж бийгэдэгт итгэж байна.Цаашид малын гаралтай бүтээгдэхүүнд тулгуурласан өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар цех байгуулахыг хүсдэггэж иргэн Ч.Анхбат ярьж байлаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn