Цагаан идээний брэнд бүтээгдэхүүний “багц” гаргана

546



Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант суманд “Сүү, цагаан идээг уламжлалт аргаар үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч”-дийн уулзалт-хэлэлцүүлэг боллоо.

Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд 1200 гаруй иргэн, аж ахуй нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг. Үүнээс сүү, цагаан идээний бизнес эрхлэгч 30 гаруй иргэн бий.

Тэдний сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах ажилд тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, сав, баглаа боодол, хадгалалт хамгаалалтыг стандартын дагуу сайжруулах зэрэг олон асуудал тулгардагаж.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхэдтодорхойдэмжлэг үзүүлэх, стандартын шаардлага хангасаншинэбрэнд бүтээгдэхүүн бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг үе шаттай зохион байгуулах зорилгоор “Үйлдвэрлэгч Жаргалант” дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.

Тусхөтөлбөрийн хүрээндэнэхүүуулзалт-хэлэлцүүлгийг зохион байгуулснаараа онцлогтой.

Тус хэлэлцүүлэгт Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Хан орд”, “Бугаан гол” зах болон хүнсний дэлгүүр,худалдааны цэгтсүү,цагаан идээнийбизнес эрхлэгч иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр сүү, цагаан идээний чанар,аюулгүй байдал,зарим нэр төрлийгэкобрэндбүтээгдэхүүн болгох боломж, сав баглаа боодлын нэгдсэнжишигстандартынталаар ярилцаж, харилцан санал солилцов.

Хэлэлцүүлгийн үр дүнд эрүүл, баталгаат ааруул, сүүн бүтээгдэхүүнийг савлах, худалдаалах, хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэгдсэн хаяг шошго бүхий“багц” гаргахаар боллоо.  Тус багцад шар ааруул, хорхой ааруул, шар тос гэсэнгурван төрлийн бүтээгдэхүүн багтах баолон улсын жишиг,стандартын дагуу боловсруулах аж.

Улмаар багц бүтээгдэхүүнийсав,баглаа боодол хийх зардлын тодорхой хувийг“Үйлдвэрлэгч Жаргалант”хөтөлбөрөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөнбүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, бизнесийн орчинг сайжруулах, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлд анхаарч,цагаан идээ боловсруулахүйл ажиллагаагньолон нийтэд хүргэх, мэдээлэл түгээх тогтолцоог бий болгох аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn