Ид шидийн орон төсөлийн хамт олонд МҮСХНХ-ны дээд шагнал ЛАЙК ЦОМ-ыг гардууллаа

421


Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн 32 сайтын эрхлэгч, сэтгүүлч , судлаачдын саналаар "Ид шидийн орон төсөл"-ын хамт олонд МҮСХНХ -ны дээд шагнал Лайк цом, Нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг иргэд олон нийтийн дуу хоолойн талархал болгож олгохоор шийдвэрлэлээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, хангах хууль, эрх зүйн хүрээнд хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд аюулгүй, тав тухтай тохилог орчинг бий болгох, сурах, хөгжих, хүмүүжих, соёлжих нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгыг өвөртлөн, эрх нь зөрчигдөж буй хүүхдийн төлөө нийгэмд "шүгэл үлээгч”-ийн үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэж, ухуулга нөлөөлөл, мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, олон нийтийн цахим сүлжээнд өргөн хандалттай бодит үр нөлөөлөлтэй ажилласан та бүхний гэгээн үйлсийг онцолж "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал "Лайк цом”, "Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.


 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn